Wednesday, January 11, 2012

Арсен Венгер: Анри, Ван Перси хоёр хамтдаа заавал тоглоно

Арсен Венгер: Анри, Ван Перси хоёр хамтдаа заавал тоглоноАнглийн “Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Арсен Венгер Английн цомын гуравдугаар шатанд “Олдхэм”-ийг хожсоны дараа Анри-Ван Персигийн хослолыг талбайд гаргах эсэх талаархи сэтгүүлчийн асуултад хариулжээ.

“Би одоогоор эцэслэн шийдээгүй байна. Гэхдээ Робин “Суонси”-гийн эсрэг тоглолтод талбайдаа эргэн гарна. Харин Тьерри Анриг эхний минутаас гаргах эсэхээ бодолхийлж байна. Анри довтолгоонд ч жигүүрт ч тоглох чадвартай. Ван Перси ч мөн адил. Манай багт олон хувилбар бий. Мэдээж, тэр хоёр хоёулаа хамтдаа заавал тоглоно. Анри зургаан долоо хоногийг ямар ч байсан бидэнтэй өнгөрөөнө. Магадгүй энэ хугацаа найман долоо хоног болж сунаж мэдэх юм. Ням гаригийн тоглолтод Журуд найдлага тавьж байна. Журу бүрэн эдгэхгүй бол өөр хувилбар бодож олно доо” хэмээн Арсен Венгер өгүүлжээ.

Monday, January 9, 2012

Premier league 2011 best goals

Та бүхэнд 2011 онд пример лигт орсон гайхамшигтай гоё гоолнуудаас хүргэж байна. Хамгийн гоё гоол нь Samir Nasri-ын 2 хамгаалагчийг дарж хуураад хийсэн гоол та нарт аль гоол нь таалагдсан бэ? сэтгэгдэл үлдээгээрэй найзуудаа.